Похожие презентации:
Гадаад бодлогын шийдвэр гаргалтад нөлөөлох хүчин зүйлс
1.
2.
Олон улсын системд улс гүрнүүд хоорондоо харилцанхолбоотой оршин байхын тулд юуг “үндэсний ашиг
сонирхол” гэж байгаагаа, мөн өөрсдийн зорилго
хийгээд эдийн засаг, цэрэг стратеги болон соёлын
хүрээн дэх сонирхолуудаа тодорхойлох ёстой байдаг.
Чингэснээр гадаад бодлого боловсруулах үйл явц
шулуун хийгээд дардан болдог.
3.
Гадаад бодлого гэдэг нь олон улсын харилцааны хүрээнд
үндэсний ашиг сонирхолоо хамгаалахаар, аюулгүй байдлаа
хангахаар мөн түүний зорилтуудыг биелүүлэхээр сонгон
авсан стратеги гэж хэлж болно. Иймээс аливаа улсын
үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал мөн эдгээрийг
хамгаалах болон хангах арга зам зэрэг нь ямагт тухайн улсын
гадаад бодлогын тэргүүн зорилт байдаг. Үндэсний ашиг
сонирхол гэдэг угаас хамгийн чухал зүйл учир засгийн
газруудын гадаад бодлого нь дээд түвшний шийдвэр гаргах
үйл явцаар тодорхойлогддог. Шийдвэр гаргалт гэдэг нь
боломжит хувилбарууд дундаас сонголт хийх явдал юм.
Үндэсний улс төрөөс илүүтэйгээр, гадаад бодлогын хувьд
хувилбарууд нь ховорхон тохиолдолд тодорхой байдлаар
өгөгдсөн байдаг ажээ.
4.
Гадаад бодлогыг боловсруулах нь засгийн газрийнтэргүүн болон гадаад хэргийн сайдын үүрэг байдаг
ба зарим улсад хууль тогтоох байгууллага нь үлэмж
хэмжээгээр хяналт тавьдаг байна. Гэсэн хэдий ч
энэхүү үйл явцад засгийн газраас гадна
хөндлөнгийн тоглогчид, тодруулбал лобби
бүлэглэлүүд оролцдог. Эдгээр лобби бүлэглэлүүд нь
ямар нэг үндэстэн дамнасан корпорацийн эрх
ашгийн төлөө гадаад бодлого боловсруулах явцад
оролцож, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст шахалт
үзүүлэх, найр тавих зэргээр нөлөөлж ашигтай
шийдвэрүүдийг гаргуулдаг.
5. Монгол улсын Тагнуулын Ерөнхий газар
МОНГОЛ УЛСЫНТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ
ГАЗАР
6.
7. ТЕГ-н тухай
ТЕГ-Н ТУХАЙАнх “Дотоодыг хамгаалах газар” (1922-1933 он), “Дотоодыг
хамгаалах ерөнхий газар” (1933-1936 он), “Дотоод явдлын яам
(1936-1955 он), “Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг
эрхлэх яам” (1955-1959 он), “Нийгмийг аюулаас хамгаалах яам”
(1959-1990 он), “Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар”
(1990-1994 он), “Тагнуулын төв газар” (1994-1996 он), “Улсын
аюулгүй байдлыг хангах газар” (1996-2000 он), 2000 оноос
“Тагнуулын ерөнхий газар” болсон. Эдгээр орчин үеийн
тагнуулын байгуулагын хөгжитэй холбоотой бөгөөд харин
Монголчуудын тагнуулын хөгжил, сэтгэлгээний түүх нь
одоогоос 2200-аад жилийн өмнө буюу Монголын анхны төрт улс
болох Хүн гүрний үеэс эхлэлтэй гэж үздэг. Хүн гүрний
тагнуулын үйл ажиллагааны арга, тактикийг дараагийн улсууд
нь өвлөн авч улам боловсронгуй болгон хөгжүүлж байжээ.
8.
• Тагнуулын байгууллага гэж Монгол Улсын үндэсний аюулгүйбайдлыг тагнуулын арга замаар хангах зорилго бүхий
байгууллагуудын тогтолцоог хэлнэ.
• ТЕГ нь Кибер авулгүй байдлын газар, Төрийн тусгай хамгаалалтын
газар, Улсын шифрийн төв алба, Үндэсний тагнуулын академи,
Тусгай архив, Ахмадын хороо зэрэг нэгж хороотой байдаг.
• Тагнуулын байгууллага нь ТЕГ, түүний төв болон орон нутаг дахь
салбар, нэгжээс бүрдэнэ.
9. ТЕГ-н үүрэг, зорилго
ТЕГ-Н ҮҮРЭГ, ЗОРИЛГО• ТЕГ-н эрхэм зорилго бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд
аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын
аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий
байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний
язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал
мөн. Харин ТЕГ-_ үндсэн чиг үүрэг бол тагнуулын байгууллагуудын үйл
ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг
тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх юм.
10.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн:5.1.Тагнуулын байгууллага үйл ажиллагаандаа үндэсний ашиг
сонирхлыг урьтал болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, нэгдмэл
төвлөрсөн удирдлагатай байх, нууцлалыг хангах, үйл ажиллагааны ил
болон нууц арга, хэрэгслийг хослуулах, байгууллага, иргэний
туслалцаа, дэмжлэгт тулгуурлах, харилцан ажиллах, шинжлэх ухаан,
орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг
ашиглах зарчмыг удирдлага болгоно.
5.2.1.тагнуулын байгууллага энэ хуульд заасан чиг үүргээ
хэрэгжүүлэхдээ зөвхөн үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж,
улс төрийн нам, бүлгийн болон хувийн ашиг сонирхлоос ангид
ажиллах;
11. ТЕГ-Гадаад бодлого
ТЕГ-ГАДААД БОДЛОГО• ТЕГ нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалж гадаадын улсуудын
талаархи чухал мэдээллүүдийг цуглуулж, бусад улсуудын тагнуулын
байгууллагаас өөрийн улсыг хамгаалах бөгөөд чухал хэрэгтэй
мэдээлэл нь гадаад бодлогын шийдвэр гаргахад боломжоо харж
шийдвэр гаргахад нь нөлөөлдөг.
• Тагнуулын ерөнхий газар нь гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэгстратегийн тагнуул, хилийн тагнуул, тэдгээрт дэмжлэг үзүүлэх,
мэдээллийн дүн шинжилгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлыг
хангах, мөрдөн байцаах, дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах болон
захиргаа, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн бүтэцтэй.
• Монгол Улсын Зэвсэгт хүчний дээд удирдлагыг цэрэг-улс төрийн
болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээгээр хангах чиг үүргийг
Тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын газар хэрэгжүүлэх
бөгөөд тус газрын дүрэм, ажиллах журмыг Тагнуулын ерөнхий газрын
дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай хамтран батална.
12.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ13.
Батлан хамгаалах яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийгхэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж, Батлан хамгаалах яамны сайд,
Засгийн газрын тамхинд бүх талын мэргэжлийн зөвөлгөө, дэмжлэг
үзүүлдэг. Яам нь батлан хамгаалахын бодлого, стратегийн төлөвлөлтийг
боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны
удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилт, дотоод үйл ажиллагаанд
хяналт шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, гадаадын
хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд засгийн газар, яамны зүгээс
өргөн хүрээтэй хандах, зохистой, оновчтой удирдахад анхаарла
төвлөрүүлнэ. Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг
бүхий БХЯ нь Засгийн газрын батлан хамгаалахын зөвлөлийн үүрэг,
хариуцлагыг хүлээнэ.