АНУ-ын талаар Монгол улсын гадаад бодлого
322.70K
Категория: ПолитикаПолитика

АНУ-ын талаар Монгол улсын гадаад бодлого

1. АНУ-ын талаар Монгол улсын гадаад бодлого

АНУ-ЫН ТАЛААР МОНГОЛ УЛСЫН
ГАДААД БОДЛОГО
Б.Мөнхсарнай

2.

​Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасанчлан “гуравдагч”
хөрштэйгээ харилцаа хамтын ажиллагааг боломжилт бүхий л салбарт
өргөжүүлэн тэлэх зорилтыг мөрдлөгө болгон ажиллаж бодит ахиц гаргасан.
2015 оны 10 дугаар сард Монгол-Япон-АНУ 3 талт анхдугаар уулзалтыг
АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулсан бөгөөд энэхүү яриа хэлэлцээний
механизмыг цаашид тогтмолжуулж жил бүр хийхээр тохиролцсон. Манай улс
АНУ-тай Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг
хангах хэлэлцээрийг байгуулсан. Канадын засгийн засрын Хөгжлийн албан
ёсны тусламж авах онцгой улсын жагсаалтанд манай улс анх удаа хамрагдсан.

3.

Монгол Улс, АНУ-ын харилцааны түвшинг ахиулах, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх,
соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн бодит хамтын
ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлээр санаачлага гарган
ажилсан. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд нар АНУ-д
айлчилснаас гадна 2008 оноос хойш тасалдаад байсан Монгол Улс, АНУ хоорондын
Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийн хуралдааныг хийж, АНУ, Монгол
Улсын Эдийн засгийн бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан.

4.

Мөн түүнчлэн манай улс АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай хоёр дахь
компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгарсантай холбогдуулан зохих
бэлтгэлийг ханган ажилсан. Ингэснээр АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, хөгжилд тулгарч буй бэрхшээлийг даван
туулахад зохих үр дүнгээ өгөх юм.
English     Русский Правила